Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 10 сараас хийнэ

Монгол Улсын хэмжээнд 2023 онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалтын дэлхийн дундаж 12 хувьтай байдаг бол манай улсад эл тоо 3 дахин их буюу 35 хувиас дээш үзүүлэлттэй, дэлхийд дээгүүрт орж байна.
2012 оны ДЭМБ-ын зөвлөмжөөр, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг анх нэвтрүүлэхээр болсон ч, үргүйдэлд хүргэдэг гэх ташаа мэдээлэл тархаж, улмаар вакцинжуулалтын ажлыг зогсоосон аж. Тэгвэл уг вакциныг 2024 оны аравдугаар сараас эхлэн улсын хэмжээнд хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна
Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.