Монгол Улс Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өв бүртгүүлээд байна

Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг бүртгүүллээ.
ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2 өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.
Чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэв.
Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркны цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм.
Ингэснээр манай улс Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг бүртгүүлээд байна.
Бусад мэдээ
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
Мэдээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд болно
Мэдээ
Цаатан иргэдийн өв соёлыг сурталчлах фестиваль болно
Мэдээ
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.