
Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр боллоо.
Тус тэмцээнд “Star Dance Mongolia” клубын senior 1 насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, амжилт үзүүллээ.
Тодруулбал, Senior 1 нас (35-45 насны) ‘Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо.
Мөн 2025 оны дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин бүжгийн өсвөр насны ангилалд Монгол Улсын аварга цолоо хамгааллаа.
Харин Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” баг 14 багаас гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо.
Ингэснээр гурван баг бүгд 2026 оны арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Испанийн Гвадалажара хотод болох хореографик бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан юм.

