Б.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцоно

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцохоор боллоо.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ.
Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпын эрхээ аваад буй юм.
“Парис 2024” Олимпын наадмын марафоны төрөлд Монголын 3 тамирчин ур чадвараа сорино.
Бусад мэдээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ
Мэдээ
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан барилдаан болно
Мэдээ
ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа
Мэдээ
Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны III гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.