Түлэгдсэн хоёр хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

Өнгөрсөн хоногт буюу 2024 оны гуравдугаар сарын 18-нд Онцгой байдлын байгууллагад гал түймрийн 14 дуудлага, мэдээлэл иржээ.
Гал түймрийн ихэнх тохиолдол ахуйн хүрээнд гарч найман айлын гэр, байшин галд өртжээ.
Архангайн Өлзийт суманд таван ханатай гэр шатаж 37 болон 3 настай хоёр иргэн түлэгдэж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.
Түүнчлэн хогийн цэг шатсан тохиолдол хоёр, айлын хаваржаанд түймэр гарсан дуудлагаар алба хаагчид ажиллажээ.
Мөн төөрсөн, сураггүй алга болсон хоёр дуудлага ирсэн бөгөөд Дорнод аймгийн Матад суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Бусад мэдээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Мэдээ
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг шинэчилж дууслаа
Мэдээ
Өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой
Мэдээ
БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.