Халиа, дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцлээ

Нийслэлийн онцгой комиссын ээлжит хурал боллоо.
Энэ үеэр орлогч дарга, хурандаа А.Дашням нийслэлийн хэмжээнд халиа дошин, шар усны үерийн нөхцөл байдал, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Нийслэлийн онцгой комиссын дарга Х.Нямбаатар болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлагуудад үйл ажиллагаагаа эрчимжүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлан шар усны үерийн нөхцөл байдал үүсч болзошгүй байршлуудад арга хэмжээ авч, далан сувгийн хэвийн ажиллагааг ханган, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгалаа.
Бусад мэдээ
Хууль бус ан агнуур буурахгүй байна: 165 зөрчил илрүүлж, 669 амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ
Мэдээ
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Мэдээ
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.