Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
3 цаг 28 мин
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026 оны 11 дүгээр сарын 09-нөөс 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 09-11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарах боловч 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 09-12-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-3 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

13-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13-14-нд шилжих шөнө болон 14-ний өдөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 09-12-нд өдөртөө дулаарч Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 13-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ