Халиа, дошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг хийж байна

Халиа, дошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ хүрээнд нэгдүгээр сарын 26-28 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд
- Сэлбэ голд 1.2 метр өргөн, 1 метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа.
- 100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав.
- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1 дүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4 метр гүн, 150 метр урт суваг шинээр татлаа.
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт 1.2 метр өргөн, 1 метр гүн, 148 метр урт суваг татаж, явган хүний гүүрний бөглөрсөн хэсэгт 1 метр өргөн 1.2 метр гүн, 3 метр урт мөсийг хөрөөдөж, онгойлгох зэргээр аюулгүй байдлыг ханган ажиллав.


Бусад мэдээ
Хууль бус ан агнуур буурахгүй байна: 165 зөрчил илрүүлж, 669 амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ
Мэдээ
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Мэдээ
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.