Баянхошуу дэд төвийн “N5, N6” блокийн төлөвлөлтийн концепцийг танилцууллаа

Энэ ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийн “N5, N6” блок буюу СХД-ийн 8-р хорооны 50 айлын орон сууц орчмын 15га газрыг хөгжүүлэх барилгажилтын төслийн ерөнхий концепцийг боловсруулж байна.
Уг барилгажилтын төслийн ерөнхий концепцийг тухайн блокийн оршин суугчид болон газрын эздэд танилцуулж, санал солилцох зорилгоор 2023 оны 11 дүгээр сард дөрвөн удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад нийт 126 иргэн оролцож барилгажилтын төслийн эхний саналтай танилцсан ба энэ саналыг дэмжиж байгаагаа хэлж идэвхтэй оролцлоо.
Уулзалтын төгсгөлд газрын эзэд, оршин суугчид бидний санал болгож буй энэ концепцийн дагуу хөгжүүлэх ажлыг аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв гэж Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслөөс мэдээллээ.
Бусад мэдээ
Сүүлийн 24 цагт хулгайлах төрлийн 22 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээ
Япон улсын Тоттори мужийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Мэдээ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.