Пара жүдочид токиогийн гранпригаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв

Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох гранпри тэмцээн болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзэхэд нэг тамирчин алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртлээ.
Бусад мэдээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ
Мэдээ
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан барилдаан болно
Мэдээ
ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа
Мэдээ
Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны III гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.