Эцэг эх нь маргалдах явцдаа 3 сартай хүүхдээ гэмтээж, охин эмнэлгийн тусламж авч байгаад нас баржээ

3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулсан байна. Улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан
Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж явцдаа 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулсан байна. Улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Мэдээ
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.