Ерөнхийлөгчийн хуурамч бичлэгийг тараасан М, А нарыг баривчлан, яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
ҮАБ-д нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа С.Тайван "Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан талаарх мэдээлэл өглөө.

2023 оны 11-р сарын 19 өдөр Tik tok апплекшн дээр “Цахим ертөнц” гэсэн хаягнаа хуурамчаар хүний дуу авиаг өөрчилдөг программын тусламжтайгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 9-р сарын 1-ний өдрийн “Дэлхийн нийслэл Хархорум" теле хичээлийг өөрчилж, хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийсэн хуурамч бичлэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой радио үзэх” пэйж хуудсаар олон нийтэд сүлжээнд цацагдсан.
Энэ асуудлын Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.
Тиймээс М, А нарыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан, худал мэдээлэл тараасан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна.
Бусад мэдээ
Тариалангийн газар дамлан зарах үйлдлийг хуулиар зохицуулахыг иргэд хүслээ
Мэдээ
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ
Мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.