Я.Содбаатар: У.Хүрэлсүхийг Хятадаар ярьсан гэх бичлэгийг хийж, тараасныг шалгаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадаар ярьж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Тэгвэл ЕТГ-аас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Программ ашиглан Ерөнхийлөгчийг Хятадаар ярьж буй бичлэг оруулсан нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Ерөнхийлөгчийг Хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, сошиалд оруулсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон. Цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага хамтран шалгаж эхэлсэн. Мөн БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсан. Ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.
Бусад мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө
Мэдээ
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна
Мэдээ
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа
Мэдээ
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.