Н.Цэцэгмаа Т.Бадамжунайн хэргийг түтгэлзүүлэх хүсэлт гаргаж, хурлыг 11-р сарын 3 хүртэл хойшлов

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт буруутган дэнслэж байна.
Хуралдааны эхэнд түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан юм. Түүний үйлчлүүлэгч Т.Бадамжунай цус харвалтын улмаас зүүн гар хөл саажиж, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамжгүй бусдын асаргаанд эмнэлэгт эмчлүүлж байгаа учир тус хэргийг түтгэлзүүлэх хүсэлт гаргасан юм.
Шүүх бүрэлдэхүүн Бадамжунай нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 11-р сарын 03 хүртэл хойшлууллаа
Бусад мэдээ
Сүүлийн 24 цагт хулгайлах төрлийн 22 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээ
Япон улсын Тоттори мужийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Мэдээ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.