“МИАТ” ТӨХК “OpenAirlines” компанийн SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөр нэгдлээ

“МИАТ” ТӨХК нь дэлхийд тэргүүлэгч Open Airlines компанийн Sky Breathe 360֯ хөтөлбөрт нэгдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөлгүйгээр агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг 5% хүртэлх хувиар бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны зорилтуудын нэгээхэн хэсэг болох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах цогц арга хэмжээний төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Байгаль орчинд ээлтэй нислэгийн платформоор тэргүүлэгч SkyBreathe-г Air France, easyJet, DHL, Norwegian, IndiGo, flydubai, Atlas Air зэрэг дэлхийн 60 гаруй агаарын тээврийн компаниуд түлшний зардал болон нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор ашигладаг.
Уг системийн тухай товчхон танилцуулбал:
Хиймэл оюун ухаан, програм хангамжийн ухаалаг технологи массын өгөгдлийн алгоритм бүхий Sky breathe систем нь агаарын хөлгийн компьютер болон бусад мэдээллийн мянга мянган өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түлш хэмнэх боломжуудыг гаргаж ирдэг технологийн систем юм. Тус систем нь агаарын тээвэрлэгч компанийн Нисгэгч, инженер, агаарын хөлгийн диспатчер, мэдээлэл технологийн ажилтнууд болон санхүүгийн шинжээчдийн тусламжтайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Эдгээр хэрэглэгчид нь түлшний зарцуулалтыг 5% хүртэл бууруулж, мэдэгдэхүйц хэмжээний санхүүгийн хэмнэлтийг бий болгох тусгайлсан зааварчилгаа, зөвлөмжүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм.
Нисгэх багийнхан “My fuel coach” апп-ыг ашигласнаар нислэгийн өмнө болон дараа хувь хүн бүр өөрийн оруулж буй хувь нэмэр, хэмнэлтийг тоон болон график үзүүлэлтээр хэмжих боломжтой ба ингэснээр нисгэгч бүр дэлгэрэнгүй мэдээллээр хангагдаж, нислэгийн үед түлшний зарцуулалтыг бууруулах, нүүрсхүчлийн хийг хязгаарлахад чиглэсэн шийдвэрүүдийг бодитоор гаргахад дөхөм болох юм.
Эх сурвалж: “МИАТ” ТӨХК
Бусад мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Мэдээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Мэдээ
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно
Мэдээ
Дарь-Эх орчмыг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.