ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журам гарснаас хойш 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дараах байдлаар хөнгөлдөг. Үүнд:
- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт\цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс дээшийг 50 хувь,
- Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг мөн орой, шөнийн цагаар 50 хувь хөнгөлдөг юм.
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг шаарддаг. Хөнгөлөлтийг тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл тооцон хэрэгжүүлдэг.
Бусад мэдээ
2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүлээд байна
Мэдээ
“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Мэдээ
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.