33 настай эмэгтэй, 3 хүүхдийн хамт энджээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр нэг айлын дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Бусад мэдээ
Сүүлийн 24 цагт хулгайлах төрлийн 22 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээ
Япон улсын Тоттори мужийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Мэдээ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.