ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа.
Уулзалтаар хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Тодруулбал, хоёр улс хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчнийг харьяа яамдын сургуулиудад харилцан мэргэжилтэн бэлтгэх ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх, Гадаадын иргэн харьяатын газар, Цагдаагийн байгууллагуудын хамтын ажилагааг илүү сайжруулах талаар санал солилцов.
Түүнчлэн хоёр улсын "Иж бүрэн хамтын ажиллагаа"-г бүх талаар анхаарч ажиллах тал дээр талууд санал нэгдсэн байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Бусад мэдээ

Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Мэдээ

МАН: Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ
Мэдээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
Мэдээ

Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.