Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-10-14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

· Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр дэх нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүллээ. 

·  Газрын тосны хайгуул, ашиглалтын "Ар булаг-ХХІХ", "Баянтүмэн-XVII", "Борзон VII", "Гурван баян ХХХ", "Төхөм-Х Урд", "Хэрлэн тохой XXVIII", "Эргэл ХII", "Тосон-Уул-XIX", "Тамсаг-XXI" талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахыг даалгав.

·  Хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд ашиглаж байгаа мэдээллийн системийг "Өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан"-д холбох ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад даалгав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ