Манай улсын тамирчид наадмын эхний өдөр 4 медаль хүртлээ
                        
                        
Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр эхэлж, эрэгтэй 3, эмэгтэй 3, нийт 6 жингийн аваргууд тодорлоо. Энэ өдөр монголын баг тамирчид жүдо бөхийн төрлөөр дөрвөн медаль хүртээд байна.
Тодруулбал,
Эмэгтэйчүүдийн 44 кг-ийн жин – Т.Отгонжаргал алтан медаль,
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жин - Т.Ариунзаяа хүрэл медаль,
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жин - С.Мөнх-Оргил мөнгөн медаль,
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин - Б.Мөнгөнхуяг хүрэл медаль тус тус хүртээд байна.
Өнөөдөр Степпе Аренад 13.00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын урьдчилсан барилдаанууд эхлэх бөгөөд 17:00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын шигшээ барилдаан болно.
            Бусад мэдээ
        
        
    
    
    Сэтгэгдэл
    
        (0)
    
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
    зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
    зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.