Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав
Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас Бэй Аэриагийн монголчуудын холбоо (БАМХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ЕКГ-т хүлээн авч уулзав.
Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд үүрэгт ажилдаа орсон даруйдаа анхныхаа уулзалтыг тус холбооныхонтой хийж буйг онцлоод ЕКГ-ын үндсэн зорилго, чиглэлүүдийн талаар танилцуулж, монгол иргэдэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагааг 2003 оноос тасралтгүй явуулж ирсэн тус холбооны удирдлагуудад талархал илэрхийлэв. Мөн ойрын хугацаанд БАМХ-той хамтран хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгох хэд хэдэн төслийн талаар танилцуулга хийв.
БАМХ-ны үүсгэн байгуулагч, хүндэт тэргүүн Ш.Баатар холбооны үүссэн түүх, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулав. БАМХ нь тус Ерөнхий консулын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж, холбооны үйл ажиллагааг байнга дэмжин ажиллаж байдагт талархалтай буйгаа илэрхийлж, ЕКГ-ын зүгээс гаргасан санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
БАМХ нь Сан Франциско орчимд оршин суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа АНУ-ын баруун бүсэд суугаа монголчуудын нийгэм, соёл, боловсролын асуудал дээр голчлон анхаарч ирсэн. Илүү мэдээллийг https://bamcausa.com сайтаас авах боломжтой.
Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар
Бусад мэдээ
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Мэдээ
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр болов
Мэдээ
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Мэдээ
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.