Үерийн хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлнэ

2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах.
- Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа дулааны магистраль шугамын барилга угсралтын ажлыг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгалтын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Бусад мэдээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь гарчээ
Мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Мэдээ
Монгол Улсын иргэн 19 нас хүрсэн өдрөөсөө ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх үүрэгтэй
Мэдээ
ГХЯ: Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.