Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-10-13
Налайх-Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ

Налайх-Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ.

Иргэдийн зорчих хэрэгцээ, санал хүсэлтийг харгалзан Х:5 Налайх-Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, оройн цагаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлжээ.

Мөн сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад буухаар зохицуулалт хийжээ.

Ингэснээр иргэд оройн цагаар нийтийн тээврээр зорчих боломж нэмэгдэж, автобусны үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ