ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесусын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесусын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Айлчлалынхаа хүрээнд Др.Тедрос А.Гебрейесус албан ёсны уулзалтууд хийж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Үндэсний их баяр наадам”, Хурдан морины урилдаан Хүй долоон худагт үзэж сонирхов.
ДЭМБ-ын Ерөнхий захирлын энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтууд, дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Бусад мэдээ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлжээ
Мэдээ
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Мэдээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Мэдээ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.