Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МАН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЖЭЭ
МАН-ын XI Бага хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм. Бямба гаригт үргэлжлэх хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг хэлэлцэн, МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох аж.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч хуулийн дагуу намын харьяалалгүй байх зохицуулалттай. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө намаасаа түдгэлзэн, өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм.

Бусад мэдээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Мэдээ
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Мэдээ
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.