Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-11-18
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ Ташкент хотод болно

Узбекстан Улсын Ташкент хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд 2026 оны жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

“Ташкент-2026” тэмцээнд 82 орны эрэгтэй 319, эмэгтэй 276 , нийт 595 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ.  

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдочин оролцоно.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, 90 кг-д А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-д У.Мөнгөн-Учрал, +100 кг-д М.Тэмүүлэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, Л.Булган, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг, -78 кг-д Э.Буян-Өлзий, +78 кг-д Ж.Анар нар барилдана.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ