Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-11-05
Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад эрүүл мэндийн салбарын оролцоог уялдуулна

Эрүүл мэндийн яамны албан хаагчдад Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл танилцууллаа.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр Эрүүл мэндийн яамны албан хаагчдад Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулж, харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хүннү хотын төлөвлөлт, эрүүл мэндийн салбарын төлөвлөлттэй хэрхэн уялдах, цаашид салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоо бий болгох нь чухал ач холбоглтой уулзалт, хэлэлцүүлэг боллоо. 

Хүннү хотын  суурь дэд бүтцийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох хэрэгцээг хангах нийгмийн дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг төлөвлөн байгуулах нь хотын хөгжлийн чухал хэсэг юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ