Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-11-18
"Маскаа зүүцгээе" аянд нэгдэхийг уриалж байна

НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх "Маскаа зүүцгээе" аяныг эхлүүллээ.

Аян 2026.11.12-ноос 2027.03.01 хүртэл үргэлжлэх юм байна. 

Одоогоор нийслэлд томуугийн өвчлөл алаг цоог түвшинд байгаа бөгөөд А хүрээний вирус болон рино, ретровирус давамгайлж байна.

Жил бүрийн 45-47 дахь долоо хоног буюу яг энэ үед вирусийн идэвхжил оргил үедээ хүрдэг.

Иймд иргэд, байгууллагуудыг дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, аянд нэгдэхийг уриалж байна.

Амны хаалт зүүх: Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах

Орчин бүрдүүлэх: Хүмүүс олноор цугладаг боловсрол, үйлчилгээний байгууллагууд гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж, маск зүүхийг уриалах

Хүүхдээ хамгаалах: Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлж буй тул бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг уриалав. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ