Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
3 цаг 55 мин
“Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аян эхэлж байна

Эм нь өвчнийг эмчлэх, эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй боловч зохисгүй хэрэглээ, буруу хадгалалт, санамсаргүй хэрэглээ болон эмийн гаж нөлөө нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Ялангуяа бага насны хүүхэд эм, витамин болон бусад эмийн бүтээгдэхүүнийг санамсаргүй залгих, уух эрсдэлтэй байдаг тул эцэг эх, асран хамгаалагчид эм хэрэглэх болон хадгалах дадал, хариуцлага чухал нөлөөтэй байдаг.

Түүнчлэн эм хэрэглэсний дараа илэрч болох сэжигтэй гаж нөлөөг таних, цаг тухайд нь мэдээлэх нь эмийн аюулгүй байдлыг хангах чухал хэсэг юм.

Иймд эмийн аюулгүй байдлыг хангахын тулд:

-Эмийг эмчийн заавар, эм зүйчийн зөвлөгөөний дагуу зөв хэрэглэж хэвших;

-Эм, витамин болон нэмэлт бүтээгдэхүүнийг хүүхдийн гар хүрэхгүй, түгжээтэй газар хадгалах;

-Эмийг хэрэглэсний дараа шууд зориулалтын байранд нь буцаан хийх;

-Эмийн сав, баглаа боодол, хэрэглэх заавар болон анхааруулгатай танилцах;

-Эм хэрэглэсний дараа илэрсэн сэжигтэй гаж нөлөөг холбогдох байгууллагад мэдээлэх нь чухал юм.

Эмийн аюулгүй байдал нь зөвхөн эм хэрэглэгчийн бус, эмийг хэрэглэж буй хүн бүрийн хамтын хариуцлага юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ