Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
4 цаг 31 мин
Эрүүл мэндийн байгууллагад хандах хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

2026 оны 11 дүгээр сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна.

Тухайлбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг дараах 3 чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байна.

Эрсдэлтэй бүлгийн иргэддээ ,гэрийн идэвхтэй эргэлт, зөвлөлгөө, мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх

Өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээг өэмт-д суурилан үр дүнтэй зохион байгуулах

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн уртасгасан цагаар үйлчилгээ үзүүлэх ,бэлэн байдлыг хангах

Иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн уртасгасан цагийн үйлчилгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ