Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
Уржигдар 15 цаг 31 мин
Нийслэлийн 387 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын хүрээнд эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, нийслэл хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд одон, медаль болон нийслэлийн дээд шагналаар шагналаа.

Шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан эрхмүүдэд төрийн дээд одон, медалийг гардуулан, баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ болон бусад салбарт ажиллаж буй олон эрхэм шагнуулсан юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгийг гардууллаа.

Түүнчлэн Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал “Хангарди” одонгоор нийслэл хотын хөгжил цэцэглэлт, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ыг шагналаа. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ