Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-10-29
“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд нийт 131,767 ам долларын өртөг бүхий түргэн тусламжийн 6 авто машиныг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 25 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд Энэ удаагийн Түргэн тусламжийн авто машин нийлүүлэх арга хэмжээ нь манай аймагт хэрэгжүүлж байгаа 26 дахь төсөл болж байна.

Энэхүү төслийн үр дүнд Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг, Лүн, Цээл сумын эрүүл мэндийн төвүүд түргэн тусламжийн автомашинаар хангагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ