“Хангарди-2026” спортын наадам боулингийн тэмцээнээр эхэллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд нийслэл, есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хангарди-2026” спортын наадам эхэллээ.
Наадмын эхний тэмцээн боулингийн төрлөөр болж, есөн дүүргийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид ур чадвар, оноч мэргэнээ сорьж байна.
Энэ жилийн наадамд баг, тамирчид боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг, шагайн харваа, дартс болон хөгжөөн дэмжигчдийн багийн төрлөөр өрсөлдөж, спортын нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.