Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-10-27
Япон улсын Шизуока мужийн төлөөлөгчидтэй уулзалт хийв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир, Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Япон Улсын санхүүжилтээр Дорноговь аймагт хэрэгжүүлэх  “Бохир усны нөөцийг ашиглах чадавхыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, бохир усны нөөцийг үр ашигтай ашиглах чиглэлээр туршлага солилцох, орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтад Япон Улсын Шизуока мужийн ЗДТГ-ын Тээвэр, дэд бүтцийн газрын Ахуйн бохир усны хэлтсийн дарга Кооно Нобүо тэргүүтэй төлөөлөгчид болон яамны холбогдох албан тушаалтнууд оролцов. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ