Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
6 цаг 33 мин
Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд нийт 10 иргэн сул орон тоонд нэр дэвших хүсэлт холбогдох материалын хамт ирүүлж, хуулийн дагуу олон нийтийн санал авах ажиллагааг НИТХ-ын  цахим хуудсаар 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 14-ний хооронд явуулсан юм.

НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Иргэний зөвлөлийн дүрэмд зааснаар олон нийтээс хамгийн олон санал авсан нэр дэвшигч Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ