Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-10-21
Шатрын хос дэлхийн аваргатай боллоо

Испани улсын Рокетас Де Мар хотод шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо.

Энэ тэмцээнээс Монголын хоёр шатарчин охид дэлхийн аварга болж, спорт сонирхогчдын мэлмийг баясгаж, сонорыг мялаав.

Батпэлдэнгийн Буянхишиг, Батхишигтийн Энхнамуун нар дэлхийн аварга болоод зогсохгүй Эмэгтэй Олон улсын мастер /WIM/ цолоо гардан авчээ.

Монгол Улсаас тодорсон 21, 22 дахь Сурагчдын дэлхийн аваргын титэм зүүсэн WIM Б.Буянхишиг, WIM Б.Энхнамуун нар Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61, 62 дахь медальт Монгол тамирчид болов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ