Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-10-21
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлнэ

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан болон холбогдох мэргэжилтнүүд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, дэд захирал Ж.Тодд Мерсер, Номхон далайн баруун бүсийн Томуугийн хөтөлбөр хариуцсан захирал Жон Ватсон, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нартай 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар томуу болон томуугийн бус амьсгалын замын халдварын тандалтыг сайжруулах, шувууны болон цар тахлын томуу, шинэ болон сэргэн тархаж буй халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Төсөл нь нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй амьсгалын замын халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Мөн Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулагдаж байгаатай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, АНУ-ын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ