Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монголд анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн тасаг, Зүрхний төв, УГТЭ-ийн зүрхний эмч нар хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэлээ.
Монгол Улсад дараах шинжилгээний онцлог, ач холбогдол шинэ боломж бүрдлээ.
Дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлнэ.
Цусан хангамжийн дутагдлын байршил, тархалт, хүндийн зэргийг тодорхойлно.
Шинжилгээний үр дүнг эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан эмчилгээний тактик, цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.