Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
5 цаг 48 мин
Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR логистикийн төвтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы хүнсний хангамж, логистикийн салбарын тэргүүлэгч CHEFS CULINAR компанийн орчин үеийн агуулах, логистикийн төвийн бүтэц, технологийн шийдэлтэй танилцлаа.

Тус төвийг Германы барилгын салбарын томоохон компаниудын нэг, 125 гаруй жилийн түүхтэй STRABAG SE группийн охин компани Ed. Züblin AG барьж байгуулжээ.

Танилцуулгын үеэр Ed. Züblin AG компанийн Сэргээн засварлалт, шинэчлэлийн салбарын Тамгын газрын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрик Тойте (Erik Teute) компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд болон барилгын инженерийн шийдлийн талаар мэдээлэл өглөө.

Ed. Züblin AG нь иргэний болон үйлдвэрлэлийн барилга, дэд бүтэц, барилгын сэргээн засварлалт, шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой шийдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн Хойд, Зүүн бүсийн салбар Берлин, Бранденбург, Саксони-Анхальт мужид жилд ойролцоогоор 400 сая еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлдэг байна.

Монголын барилгын салбарын төлөөлөгчдөд Германы барилгын технологи, логистикийн төвийн төлөвлөлт, галын аюулгүй байдлын инженерчлэлийн туршлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг олголоо. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ