Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
4 цаг 31 мин
Налайх дүүргийн мах бэлтгэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг шинжлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төслийг хэрэгжүүлж байна. 

Дээрх 5 төслийн нэг болох Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороонд орших мах бэлтгэлийн бүс орчмын хөрснөөс 20 цэгийн дээж авч хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E. coli titre (гэдэсний савханцар), Salmonella/Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens (агааргүйтэн нян) гэсэн гурван үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан биобэлдмэлийг ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлэв.

Шинжилгээний дүнгээр биобэлдмэл хэрэглэхээс өмнө 20 цэгийн 5 нь их, 15 нь дунд бохирдолтой ангилалд байсан бол хэрэглэсний дараах шинжилгээгээр 6 нь дунд, 9 нь бага бохирдолтой болсон бол 5 цэгийн дээж цэвэр ангилал руу шилжсэн үр дүн гарсан. 

Үүнд: Өвчин үүсгэгч тус бүрийн харьцуулалтаар Salmonella/Shigella хамгийн өндөр буюу 73.6 хувь, E. coli 66.0 хувь, Clostridium perfringens 6.7 хувийн бууралттай байсан төдийгүй хөрсний нийт бактерийн тооны бууралт бүртгэгдсэн. 

Тухайлбал: биобэлдмэл хэрэглэсний дараах давтан шинжилгээгээр Staphylococcus aureus (алтан шар стафилококк)-ийн илрэлт 10 цэгээс 6, мөөгөнцрийн илрэлт 9 цэгээс 7 болж буурсан бол термофилийн бичил биетний тоон агууламж 20 цэгээс 19-д илэрсэн хэдий ч 10-100 дахин хэмжээгээр буурсан үр дүнтэй байсан.

Энэхүү төслийн хувьд хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэглэсэн бэлдмэл нь эмээлтийн мах бэлтгэлийн бүс орчимд хэрэглэсэнтэй адил хэдий ч албан байгууллагын хашаан дотроос дээж авсан тул тухайн байгууллагын ариун цэврийн дэглэм, хог хаягдал хаях зохион байгуулалт зэргээс хамаарч их болон дунд бохирдол эрс буурсан үзүүлэлт гарсан байх магадлалтай.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ