Гурвалжингийн гүүрний явган хүний замыг засварлан шинэчилж байна

Баянгол дүүргийн 29-р хороо, Гурвалжингийн гүүрний 2 талын явган хүний замыг дүүргийн хөрөнгө оруулалтаар засварлан шинэчлэх ажил үргэлжилж байна.
Засвар шинэчлэлийн ажлын хүрээнд одоогоор авто замын баруун талын 850 м урттай явган хүний замыг 2 м өргөнтэй болгон асфальтаар хучиж байгаа бөгөөд дууссаны дараа тэмдэг тэмдэглэгээ хийнэ.
Харин нөгөө талын 850 м урттай явган хүний замыг өмнө нь замын голоор суурилуулсан байсан 40 ширхэг гэрлийн шонг шилжүүлж дууссаны дараа өргөтгөн засварлах юм.
Бусад мэдээ
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа
Мэдээ
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
Мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Мэдээ
Улсын хэмжээнд 2025 онд 330 мянган тонн цаас, 298.4 мянган тонн барилгын хаягдал үүсжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.