Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-10-15
Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Японы Айчи мужийн Нагояа хотод Азийн зуны спортын паралимпын V наадам дөрөв хоногийн дараа хөшгөө нээнэ. Долоо хоног үргэлжлэх тус наадамд спортын 18 төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлэг өгчээ.

Харин манай улсаас спортын жүдо, бочи, хөнгөн атлетик, буудлага, байт харваа, пауэрлифтинг, суугаа волейбол, таеквондо, ширээний теннис, усанд сэлэлт гэсэн 10 төрөлд 44 тамирчин оролцоно.

Монголын багийн тугчаар паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, хөдөлмөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээг томилжээ.

Азийн пара наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоход нийт 29 медаль хүртсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ