Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-10-14
Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ари Коски болон Eduten компанийн үүсгэн байгуулагч Хэнри Мүүримаатай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын боловсролын салбар, тэр дундаа багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, багш бэлтгэдэг туршлагаас Монголын боловсролын системд нутагшуулах, багш нарыг чадавхжуулах зорилготойгоор Монгол Улсын Боловсролын их сургууль, Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуультай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Финландын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм.

Тиймээс Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулах, боловсрол судлалын чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ