Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-10-13
1200 гаруй айлын яндан буулгасантай дүйцэх шинэчлэлийн ажил удахгүй ашиглалтад орно

Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухуудыг шинэчилж буй.

Саусгоби Сэндс ХХК-ийн татвар ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээр Дамбадаржаа дэд төв, Чингэлтэй дэд төв, ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг хийн халаалтын системд шилжүүлэх ажил удахгүй дуусна.

Дамбадаржаа дэд төвд нөөцийн сав байршуулах, бойлер суурилуулах ажил хийгдэж, одоо системийн холболт үргэлжилж байна.

Мөн 149 дүгээр сургуулийн угсралтын ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахаа гүйцэтгэгч Газком ХХК-иас мэдэгдэв.

Энэхүү гурван байршлын халаалтын зуухыг хийн системд шилжүүлснээр 1200 гаруй айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээний буюу жилийн 6000 орчим тонн хатуу түлшний хэрэглээг зогсоож, агаар, орчны бохирдлыг бууруулах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ