Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-10-13
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэрэгжиж буй Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 
Төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус дүүрэгт хэрэгжиж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр "Энигма констракшн" ХХК шалгарсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан барилгын ажил эхэлжээ. Гэвч гүйцэтгэгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан өдгөө зогсонги байдалд ороод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва шалтгаан тодорхойгүйгээр ажлаа зогсоосон тул гүйцэтгэгч байгууллагатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ