Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-10-09
МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК нь 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ.

City Duty Free нь 2010 онд байгуулагдсан БНСУ-ын татваргүй худалдааны компани бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүрээр архи, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн, K-Beauty, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал болон бусад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.

МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлт

МИАТ-ийн зорчигч та Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрээр үйлчлүүлж, дараах тусгай хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

Худалдан авалт Хөнгөлөлт
Тамхи 2 картон 10,000₩
$30 болон түүнээс дээш 10,000₩
$80 болон түүнээс дээш 30,000₩
$120 болон түүнээс дээш 50,000₩

Байршил: Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Терминал 1 – City Duty Free

Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?

①  QR код уншуулах

Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт байршуулсан постер дээрх QR кодыг гар утсаараа уншуулна.

②  Тусгай баркод, купоноо авах

QR кодыг уншуулсны дараа МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай баркод болон хөнгөлөлтийн купон гарч ирнэ.

③  City Duty Free-д зочлох

Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрт очиж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно.

④  Баркод болон boarding pass-аа үзүүлэх

Төлбөр хийх үедээ гар утсан дээрх тусгай баркодоо уншуулж, boarding pass-аа дэлгүүрийн ажилтанд үзүүлнэ.

⑤  Хөнгөлөлтөө эдлэх

Хөнгөлөлт таны худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагдах бөгөөд үлдсэн төлбөрийг төлж худалдан авалтаа дуусгана.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ