Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-10-08
Дэслэгч Э.Ариунтунгалаг Дугуйт цанын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Тайландын Пэтчабури мужийн Кэнг Крачан уралдааны замд (Kaeng Krachan Circuit) 2026 оны аравдугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд Олон улсын цанын холбооноос (FIS) түүхэндээ анх удаа зохион байгуулсан Дугуйт цанын Ази тивийн аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Ази тивийн 14 орны 90 гаруй шилдэг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэслэгч Энхбаярын Ариунтунгалаг гайхалтай хурдалж, мөнгөн медаль хүртсэн байна.

Монголын баг тамирчид тэмцээний эхний өдрийн 12.5 км-ийн ганцаарчилсан гараатай тэшилтийн зайн уралдаанд IV байрт хурдлан медалийн төлөө хүчтэй өрсөлдөж байсан бөгөөд ийнхүү амжилтаа ахиулан тивийн аваргын түүхэн тэмцээний анхны мөнгөн медалийг офицер бүсгүй эх орондоо авчирлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ