Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-10-07
Нислэгийн цаг уурын үйлчилгээ шинэ шатанд гарлаа

Дэлхийн Цаг Уурын Байгууллага, БНСУ-ын Цаг уурын байгууллага хамтран Монгол Улсын нислэгийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, орчин үеийн түвшинд хүргэх техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд 250 мянган ам.долларын өртөг бүхий цаг уурын автомат ажиглалтын нөөц системийг суурилуулах ажил 2026 оны 8 дугаар сараас эхлэн 10 сарын 2-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвас дээр ашиглалтад орлоо.

ДЦУБ-аас зарласан сонгон шалгаруулалтад Campbell Scientific Limited компани шалгарч, хөөрч буух зурвасын R11, R29 талд иж бүрдлийг суурилуулсан ба эдгээрээс салхины зүг, хурдны ультрасоник мэдрүүр, алсын барааны харагдац, RVR, цаг агаарын үзэгдэл тодорхойлогч (гэрлийн мэдрүүр болон агаарын температур бусад мэдрүүртэй хосолж цаг агаарын үзэгдлийг тодорхойлдог), GPS-цаг тохируулагч зэрэг нь манай улсын цаг уурын улсын сүлжээнд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүд юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ