Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-10-07
Экспертэд тавих шаардлага, сонгон шалгаруулалт, эрх олгох журмын төслийг хэлэлцлээ

2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилгын хөгжлийн төвд “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ын төсөл-ийг хэлэлцэх, санал хүргүүлэх ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа.

Тус ажлын хэсгийг Барилгын хөгжлийн төвийн захирлын 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/414 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, зөвлөх инженер болон барилгын салбарын мэргэжлийн экспертүүд оролцож байна.

Хурлаар журмын төслийн экспертэд тавигдах шаардлага, мэргэжлийн болон ажлын туршлагын шалгуур, сонгон шалгаруулалтын зохион байгуулалт, үнэлгээний аргачлал, эрх олгох нөхцөл, ил тод байдал болон хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар санал солилцож, оролцогчдын санал, зөвлөмжийг авч хэлэлцлээ.

Мөн журмын төслийг боловсронгуй болгох хүрээнд ажлын хэсгийн гишүүдээс нэмэлт санал, зөвлөмжийг бичгээр авч нэгтгэн, цаашдын хэлэлцүүлэгт тусгах талаар санал нэгдэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ