Б.Ачбадрах гүйлтийн тэшүүрийн 12 км зайд дөрөвдүгээр байр эзэлжээ

Тайланд улсад гүйлтийн тэшүүрийн “FIS Roller Ski Asiаn Championships” тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд 14 орны 90 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ баг бүтэн багаараа оролцож байгаа аж.
Тэмцээний эхний өдөр болсон 12,5 км тэшилтийн төрөлд Б.Ачбадрах 4 дүгээр байр эзэлсэн бол О.Золбаяр 14 дүгээр байрт оржээ.
Мөн эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг мөн 4 дүгээр байр, Б.Номин-Эрдэнэ 9 дүгээр байр эзэлсэн байна. Харин залуу тамирчин Н.Нандинцэцэг замаа дуусгаж чадаагүй байна.
Энэ удаагийн тэмцээн маргааш 1,3 км зайд холимог баг, нөгөөдөр 15 км зайн уралдаанаар өндөрлөнө.



Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.